Thursday, June 13, 2013

Иргэн таныг Иргэний танхимынхаа эзэн нь байж хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах их үйлсэд хамтран ажиллахыг урьж байна.

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэний оролцоог нэмэгдүүлэхэд иргэдийн болон төр засгийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнтэй харилцаа холбоог бэхжүүлэх, төр иргэний түншлэлийг хөгжүүлэх зорилгын хүрээнд Иргэний танхимын үйл ажиллагааг идэвхжүүлэн ажилладаг билээ. Манай дүүргийн Иргэний танхимд Засгийн газрын хэд хэдэн тогтоолын төсөл, 60 гаруй нээлттэй хэлэлцүүлэг, 160 гаруй хуралдаан, 180 орчим сургалт семинар зохион байгуулагдаж давхардсан тоогоор 10.000 орчим иргэнд хүрч ажилласан байна.