Thursday, June 13, 2013

Иргэн таныг Иргэний танхимынхаа эзэн нь байж хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах их үйлсэд хамтран ажиллахыг урьж байна.

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэний оролцоог нэмэгдүүлэхэд иргэдийн болон төр засгийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнтэй харилцаа холбоог бэхжүүлэх, төр иргэний түншлэлийг хөгжүүлэх зорилгын хүрээнд Иргэний танхимын үйл ажиллагааг идэвхжүүлэн ажилладаг билээ. Манай дүүргийн Иргэний танхимд Засгийн газрын хэд хэдэн тогтоолын төсөл, 60 гаруй нээлттэй хэлэлцүүлэг, 160 гаруй хуралдаан, 180 орчим сургалт семинар зохион байгуулагдаж давхардсан тоогоор 10.000 орчим иргэнд хүрч ажилласан байна.
Энэ хугацаанд хөдөө орон нутгаас туршлага судлахаар нийт 180 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, бид бүхэн орон нутагт Иргэний танхимын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх, чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах, цар хүрээгээ улам бүр нэмэгдүүлэн ажиллаж байна. Үүнд:
o Орхон аймаг
o Сэлэнгэ аймгийн Сант сум
o Говь- Алтай аймаг
o Төв аймаг
o Хөвсгөл аймгийн Алаг–Эрдэнэ сум
o Булган аймгийн Рашаант сум
o Дорнод аймгийн Чойбалсан сум
o Говьсүмбэр  аймаг
o Сүхбаатар аймгийн Халзан  сум
o Хэнтий аймгийн Гал-Шар сум
o Өвөрхангай аймгийн Өлзийт сум
o Дундговь аймгийн Говь-Угтаал сум
Энэ мэт хөдөө орон нутгаас манай дүүргийн Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөгөө авч ажиллаж байгаа нь бидний ажил хэрхэн ахицтай явж буйгийн илрэл, томоохон бахархал болж байна. Иймд иргэн таныг Иргэний  танхимынхаа эзэн нь байж хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах их үйлсэд хамтран ажиллахыг урьж байна.

No comments:

Post a Comment